Кристи Ковентри ОУОХ-ны Ерөнхийлөгчийн ажлаа эхлүүлээ


Олимпын хөдөлгөөний үндэс суурийг тавьсан өдөр буюу 2025 оны 6 дугаар сарын 23- ны өдөр Олон Улсын Олимпын Хорооны ерөнхийлөгч Кирсти Ковентри албан ёсоор Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээн авлаа. 

12 жилийн турш Олон Улсын  Олимпын Хороог удирдсан Томас Бах  тус хорооны төв байрны бэлгэдлийн түлхүүрийг 9 дэх ерөнхийлөгч Кирстид гардуулан өгөв. 

Ийнхүү ОУОХ-ны анхны эмэгтэй ерөнхийлөгч албан ёсоор ажлаа эхлүүллээ. 

Швейцарын Лозанна хотноо болсон энэхүү үйл ажиллагаанд ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, ОУОХ-ны хүндэт гишүүн Ш. Магван нар оролцов.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *