“Оргил” худалдааны төвд гал гарчээ


Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах “Оргил” худалдааны төвийн 3 дугаар давхарт өнөөдөр /2025.06.24/ өглөө гал гарлаа. Энэ тухай дуудлага 07:41 цагт нийслэлийн Онцгой байдлын газрын 101 дугаарт иржээ. Уг дуудлагаар Гал түймэр унтраах, аврах 14, 10, 63 дугаар анги, Нийслэлийн аврах ангийн алба хаагчид очиж, уг галыг унтраахаар ажиллаж байна.

08:00 цагт галын тархалтыг зогсоож, 08:25 цагт бүрэн унтраалаа. Тус төвийн 3 дугаар давхарт байрлах 30х40 метр хэмжээтэй тавилгын дэлгүүрийн дотор талд 5х7 метр хэмжээтэй тавилга, эд хогшил шатжээ. Уг галыг богино хугацаанд унтрааж, аюулгүй болголоо.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *