Хотын төвөөс Зайсан хүртэлх хэсгийн халуун усыг 12 хоног хязгаарлана


“Зуны ээлжит их засварын хүрээнд хийх ажлынхаа 55 хувийг гүйцэтгээд байна “хэмээн “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК мэдээллээ. Үүнтэй холбоотойгоор дараах тодорхой байршилд хэрэглээний халуун ус хязгаарлана. Энэ сарын 24-нөөс 7 дугаар сарын 6 хүртэл 12 хоног халуун ус хааж, засвар хийх нь ээ. Тодруулбал:

  • “Хурд”, “Эрэл”, “Жигүүр гранд”-ын орон сууц орчим, “Баянгол” зочид буудал, Улсын драмын эрдмийн театр орчим, Төв шуудан, “Хангарди” ордон, Засгийн газрын ордон, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв, УДДТ-37, 42-с хангагддаг хэрэглэгчид,
  • Хуримын ордон, “Блю скай таур” орчим, Улсын I төв эмнэлэг, МУБИС, Өргөө амаржих газар, СЭЗИС, Улсын II эмнэлэг, УСУГ, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Английн ЭСЯ орчмын хэрэглэгчид
  • Цагдаагийн авто бааз, ЗЦГ, “Стар эстэйтс”, “Континентал” зочид буудал, “Шинэ үе” сургууль орчмын хэрэглэгчид,
  • Залуучуудын соёлын төв, Төв усан бассейн орчим, БНХАУ-ын ЭСЯ, ШУТИС орчмын хэрэглэгчид
,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *