FIBA 3×3 сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах 9 дэх удаагийн тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдөр төв талбайд Монгол Улсын эмэгтэй шигшээ баг тоглоно. Манай баг “D” хэсэгт “Парис-2024” олимпын алтан медалийн төлөө өрсөлдсөн Герман, Испани болон Украин, Бразилийн шигшээ багтаа учраа таарсан билээ.
Тэгвэл тэд эхний тоглолтоо 18:25 цагаас Бразилийн шигшээ багтай, хоёр дахь тоглолтоо 20:15 цагаас “Парис-2024” олимпын мөнгөн медальт Испанийн багтай хийх юм. Шигшээ багийн бүрэлдэхүүнд О.Хулан, Б.Ариунцэцэг, М.Нандинхүсэл, М .Цэрэнлхам нарын тамирчид бий.
