3х3 эрэгтэй шигшээ баг 2 хожиж байж хэсгээсээ гарна


FIBA 3×3 сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах 9 дэх удаагийн тэмцээнд 27 улсын 40 баг хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.

Манай улсын эрэгтэй шигшээ баг өчигдөр хэсгийн эхний тоглолтоо 2019 оны Дэлхийн аварга АНУ-ын шигшээ багийн эсрэг хийж 21:18 харьцаагаар, хоёр дахь тоглолтоо “Токио-2020” олимпын аварга Латви улсын шигшээ багтай хийж мөн 21:16 харьцаагаар хожигдов. Ингэснээр эрэгтэй шигшээ баг үлдсэн хоёр тоглолтдоо хожиж байж хэсгээсээ гарахаар болж байна.

Тэд Япон болон Монтенегрогийн багтай тус тус тоглох юм.

Тоглолтын хуваарь

6-р сарын 25

18:00 цагаас Монтенегро – Монгол

20:15 цагаас Монгол – Япон


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *