Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей барих ажил 50 хувьтай үргэлжилж байна.
Ихтэнгэрийн амны 6.6 га талбайд босгож буй уг барилга ашиглалтад орвол Ази тив дэх байгалийн музейнүүд дундаа хэмжээгээрээ 7 дугаарт орно.
Үзүүлэнгийн нийт 12 танхимтай, 540 машины зогсоол, бичил цэцэрлэгтэй байхаар төлөвлөсөн уг музейг 2027 онд ашиглалтад оруулах юм байна.
Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейг бүс нутаг болон олон улсын хэмжээнд шинжлэх ухааны судалгаа, хөгжлийг дэмжих мэдлэгийн төв болгон хөгжүүлэхээр манай улс зорьж байна.
