ТББХ-ны даргаар Ц.Сандаг-Очирыг томиллоо


УИХ-ын чуулганы хуралдаанаар ТББХ-ноос оруулж ирсэн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирыг томилуулах саналыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тодруулбал, гишүүдийн 60.8 хувийн саналаар түүнийг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар томиллоо. Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ МАН-ын бүлгийн даргаар томилогдсонтой холбогдуулан байнгын хорооны даргын томилгооны асуудал үүссэн билээ. Түүнчлэн байнгын хороодын бүтэц өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор бусад байнгын хороодын даргыг өөрчлөх асуудал ч ойрын өдрүүдэд яригдах юм.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *