Уран гарт хоригдлуудын бүтээлээр үзэсгэлэн гаргаж байна


ШШГЕГ-ын Хорих ял эдлүүлэх албанаас хүмүүжигчдийг нийгэмшүүлэх ажлын хүрээнд зохион байгуулж буй “Ухаарахуй, урлахуй” гар урлалын бүтээлийн үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд гарч байна. Тус үзэсгэлэнд 19 салбар нэгжээс ирүүлсэн модон эдлэл, төмөр болон чулуун хийц, суран эдлэл, эсгий, ноосон урлал зэргээс бүрдсэн 300 орчим бүтээлийг олон нийтэд нээлттэйгээр толилуулж байна.

Гар урлалаар дамжуулан хүмүүжигчдээр хөдөлмөр эрхлүүлэх, бүтээл туурвих нөхцөл боломжийг бүрдүүлсэнээр тэдний авьяас чадварыг нээн хөгжүүлэх, дэмжлэг үзүүлэх, мэргэжил, хөдөлмөрийн дадал олгох, суллагдаад нийгэмд эргэн ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлэх, амьдралын шинэ зорилго бий болгох зэрэг олон талын ач холбогдолтой юм. “Ухаарахуй, урлахуй” үзэсгэлэнг Монголын уран зургийн галерейд 6 дугаар сарын 24, 25, 26-ны өдрүүдэд иргэд олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *