Үс засуулвал эрч хүч ихэснэ


ЗУНЫ ДУНД ХАР МОРЬ САРЫН НАЙМАН ЦАГААН ХӨХӨГЧИН ГАХАЙ ӨДӨР

Аргын тооллын 7 сарын 5, Санчир гараг. Билгийн тооллын 10, Салхины эх одтой, хөхөгчин гахай өдөр. Өдрийн наран 5 цаг 00 минутад мандан, 20 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *