Үс засуулвал өвчин эмгэг ирнэ


ЗУНЫ ДУНД ХАР МОРЬ САРЫН ЗУРГААН ЦАГААН УЛААГЧИН ҮХЭР ӨДӨР

Аргын тооллын 7 сарын 7, Сумьяа гараг. Билгийн тооллын 12, Онгоц одтой, улаагчин үхэр өдөр. Өдрийн наран 5 цаг 01 минутад мандан, 20 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Бага халуун болох (4ц 22м). Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *