Улсын хэмжээнд өнөө өглөөний 08:00 цагийн байдлаар 6 газарт түймэртэй байв. Үүний 2 нь Хөвсгөлд, 3 нь Сэлэнгэд, 1 нь төв аймагт дэгджээ. Тэгвэл өнөөдөр /2025.06.25/ 20:00 цагийн байдлаар улсын хэмжээнд 13 түймэр болж, эрс нэмэгдлээ.
Төв аймгийн Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Түшиг суманд гарсан ойн түймрийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Булган аймгийн Тэшиг, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Цагааннуур, Алтанбулаг, Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Цагааннуур сум буюу 4 аймгийн 10 суманд гарсан 13 ой, хээрийн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байгаа юм.

Түймрийн голомтод ОБЕГ, Үндэсний аврах бригад, Дархан, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, НОБГ-ын нийт 411 албан хаагч, 24 автомашин, Зэвсэгт хүчний нисдэг тэрэгтэйгээр, орон нутгийн 101 иргэн, 18 машинтайгаар үүрэг гүйцэтгэж байна.

Түймрийн голомтод ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, ОБЕГ-ын Шуурхай штабыг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзориг, УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү нар удирдан ажиллаж байна.
