Б.Энхбаяр: Бүтээмжийн менежерүүдийн цалингийн зардал бараг 20 тэрбум төгрөг


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: П.Сайнзориг, З.Мэндсайхан гишүүн бид 3 өмнөх Ерөнхий сайдад ч бүтээмж хяналтын менежерийн асуудлаа боль оо гэсэн шаардлага тавьж байсан. Энэ чинь 20 гаруй тэрбум төгрөгийн төсөвтэй, ажил хийдэггүй. Сураг ажиг сонсох нь тус тусдаа өрөөнд сууна гээд онигоо болгосон шүү дээ. Нэг төрийн өмчийн компани дээр очсон захирал нь нэг өрөөнд суулгахаар өрөө бэлдчихсэн. Гэтэл гурван бүтээмжийн менежер нь тус тусдаа өрөөнд сууна гээд тусдаа өрөөнд суулгах болсон чинь жирийн алба хаагчид нь багтахгүй болоод зарим нь коридорт гарсан гэж байгаа шүү дээ. Би одоо нэрийг нь хэлээд яах вэ. Энэ чинь улс төрийн авлига.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *