Увс аймгийн Цагаанхайрхан сумын 4 дүгээр багт байрлах модны үйлдвэрийн байшин 6-р сарын 26-ны өдрийн 17:06 цагт шатжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 60 дугаар ангийн албан хаагчдыг очиход, иргэн Ц-ийн 15х40 метрийн хэмжээтэй модны үйлдвэрийн байр бүрэн шатаж байсан аж. Уг галын тархалтыг зогсоон, бүрэн унтраасан байна.
Модны үйлдвэр шатжээ
