Франц улсын Страсбургийн их сургуулийн эмнэлгийн зүрхний мэс заслын баг, Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ), Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийн зүрхний мэс заслын эмч нар хамтран, үрхний төрөлхийн хүнд хэлбэрийн олон гажиг хавсарсан, гадаад улсад эмчлэгдэх 6 хүүхдэд төгс засах мэс засал хийгдэж, зүрхний төрөлхийн хүнд хэлбэрийн олон гажиг хавсарсан өвчтэй 6 хүүхдэд төгс засах мэс засал хийлээ. Мөн гол судас болон хавхлагын эмгэгтэй 1 том хүнд хагалгаа хийсэн байна. 27 хүүхэд, 9 том хүн нийлсэн 36 өвчтөнийг УГТЭ-т үзлэгт хамруулж, нарийн мэргэжлийн үзлэг, зөвлөгөө өгч, 7-д нь ийн мэс засал хийжээ.
Гадаадын эмч нар энэхүү хамтарсан мэс засалд зөвлөх, хянах үүрэгтэй оролцож, монгол эмч нар дээрх хүнд хагалгааг бие даан гүйцэтгэжээ. Тэд дараах хүнд хэлбэрийн өвчнийг мэсийн аргаар зассан байна. Үүнд:
- Зүрхний агших чадвар буурсан, зүрхний дутагдал хавсарсан, гол судасны өгсөх хэсгийн хүнд хэлбэрийн цүлхэн засах,
- Гол судасны хүнд хэлбэрийн төрөлхийн гажиг,
- Фаллогийн дөрвөлсөн гажгийн дараах баруун ховдлын гарах хэсгийн болон уушгины артери нарийссан үед давтан мэс засал
Эдгээр өвчин Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/273 дугаар тушаалаар баталсан “Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчний жагсаалт”-д багтжээ. Үүнийг эх орондоо монгол эмч нар гардан хийсэн нь цаашид эдгээр хагалгааг бие даан хийх суурь болжээ.
