“Алтан шаахай” шагналыг таван удаа хүртсэн өдгөө 40 настай Португалын довтлогч, мэргэжлийн хөлбөмбөгчин Кристиано Роналдо Саудын Арабын “Аль-Наср” багтайгаа гэрээгээ шинэчилж, хоёр жилээр сунгажээ.
Түүний байгуулсан энэхүү гэрээ спортын түүхэнд байгаагүй хамгийн өндөр үнийн дүн бүхий гэрээ болж олны анхаарлыг татаад байна. Тодруулбал тэрээр 492 сая фунт стерлингийн /575,6 сая евро/ орлого олно. Жилийн 178 сая фунт стерлингийн цалингаас гадна 24,5 сая фунт стерлингийн урамшуулал авах бөгөөд хэрвээ тус клубт хоёр дахь жилдээ үргэлжлүүлэн тоглохоор шийдсэн тохиолдолд бонус нь £38 сая болж нэмэгдэнэ.
Түүнээс гадна тэрбээр £33 саяар үнэлэгдэх “Аль-Наср” клубын хувьцааны 15 хувийг эзэмшинэ. Мөн Саудын Арабын лигийн аварга шалгаруулах тэмцээний “Алтан шаахай” шагналыг хүртсэн тохиолдолд 4 сая фунт стерлинг, баг нь түрүүлсэн тохиолдолд 8 сая фунт стерлингийн шагнал авах гэнэ.
Түүнчлэн Роналдо Саудын Арабын компаниудтай сурталчилгааны гэрээ байгуулснаар £60 саяын нэмэлт орлого олох боломжтой.
Түүнд 4 гэрийн үйлчлэгч, 3 жолооч, 2 тогооч, 3 цэцэрлэгч, 4 бие хамгаалагч үйлчлэх ажээ.
Роналдо хөлбөмбөгчний замналдаа нийтдээ 900-гаас дээш гоол хийсэн анхны хөлбөмбөгчин юм.
One response to “Роналдо спортын түүхэн дэх хамгийн үнэтэй гэрээг байгууллаа”
1000 Одоо шаачих гээд л үзэх нь дээ