3х3 эмэгтэй шигшээ баг ДАШТ-ий хагас шигшээд анх удаа шалгарлаа


Сагсанбөмбөгийн 3х3 төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймд анх удаа шалгарсан Монгол Улсын эмэгтэй шигшээ баг Дэлхийн аварга АНУ-ын багтай учраа таарч 18:15 харьцаагаар яллаа. Ингэснээр манай охидууд 9 дэх удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээд анх удаа шалгарч, шинэ түүхийн эзэд болж байна.

Эмэгтэй шигшээ баг өмнө нь 2023 оны Дэлхийн аваргаар АНУ-ын багт 21:18 харьцаагаар хожигдож байсан. Харин өнөөдөр нутгийнхаа талбайд хариугаа авч, хагас шигшээд шалгаран үлдлээ.

Энэ тоглолтод О.Хулан 8, Б.Ариунцэцэг 6, Н.Нандинхүсэл 4 оноо авсан юм.

Манай баг өчигдөр хасагдах шатанд Дэлхийн чансааны нэгт эрэмбэтэй БНХАУ-ын шигшээг ялж, анх удаагаа шилдэг наймд үлдсэн билээ. 

Тэд “D” хэсгээс 3 хожил, 1 хожигдолтойгоор хоёроор гарч улмаар шилдэг наймд шалгарч, одоо хагас шигшээд өрсөлдөх эрхтэй боллоо. Ингэхдээ “Парис 2024” олимпын аварга Герман, мөнгөн медальт Испани, Украйн, Бразил, БНХАУ зэрэг Дэлхийн чансаа өндөр багуудыг нутгийнхаа талбай дээр буулган авч, түүхэн тоглолтуудаар үзэгчдэдээ бэлэг барьж байна. 


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *