Techno4k: Мэргэжлийн тоглогч байхад авьяас, цаг хугацаа, аз, золиос шаардана


Хэдхэн хоногийн өмнө АНУ-д болж өндөрлөсөн “BLAST.tv Austin Major 2025”тэмцээний финалд шалгарсан Ази тивийн анхны баг The MongolZ эх орондоо хүрэлцэн ирээд буй. Өнөөдөр тэдний “Homecoming 2025″ эвент болж байна. Энэ үеэр албан ёсны хэвлэлийн бага хурал хийж, үзэгч хөгжөөн дэмжигчдэдээ мэдээлэл өглөө.

-Тhe MongolZ-ын гаргасан амжилт залуу тоглогчдод урам, зориг өгсөн нь гарцаагүй. Тэдгээр хүүхдүүдэд хандаж юу хэлэх вэ?

Techno4k: Саяхан над дээр ийм зүйл тохиолдсон. Тиймээс хэлсэн нь зөв байх. Бид нарын тоглолт, гаргасан амжилтыг хараад хүүхдүүдээ CS тоглуулах аав, ээж ихэссэн байна лээ. Энэ хүмүүс амжилттай явж байна, чи бас тоглоод амжилтад хүрч чадна гэсэн юм их гарч байна. Миний хувьд үүн дээр ач холбогдол өгөх ёстой гэж бодож байна. Мэргэжлийн тоглогч болоход маш их золиос хэрэгтэй, цаг хугацаа орно. Авьяас шаардана, аз ч шаардана. Их зүйл шаарддаг учраас хичээл номоо хийгээд, урдах зүйлээ амжуулаад хажуугаар нь тоглоод явбал зүгээр байх гэж бодож байна. Хамгийн их хэлмээр байгаа зүйл гэвэл энэ байна. 


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *