С.Цэнгүүн: Баяр наадмын өдрүүдийг далимдуулж эрчим хүчний салбарт хуулийн хулгай явах гэж байна


УИХ-ын гишүүн С.Цэнгүүн эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийллээ

Тэрээр “Энэ хуулийн төслийг 6 дугаар сарын 23-нд өргөн бариад маш хурдан хугацаанд буюу энэ 7 хоногт УИХ-ын эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх гэж байна. Эрчим хүчний яам хуулийн төслийг олон нийтэд танилцуулах, олон нийтээр хэлэлцүүлэх шат дамжлагуудыг алгасаад шууд байнгын хороогоор оруулсан. Өргөн барьж буй хуулийн төсөлд 3 зүйл анги, 30 шинэ заалт шинээр нэмэгдэж буй. 30 заалтыг ерөнхийлөөд тайлбарлая. Хуулийн төсөлд эрчим хүчний төсөл гэсэн шинэ нэр томъёо гаргасан. Гэсэн атал эрчим хүчний төсөл гэдэгт сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг оруулаагүй. Мөн төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд өөрчлөлт оруулсан байна.Тодруулж хэлбэл эрчим хүчний салбарт тендерийн тухай хууль хэрэгжихгүй болж байна гэсэн үг. Яг баяр наадмын үеэр олон нийтийн анхаарал суларсан энэ үед эрчим хүчний салбарын энэ том хуулийг хэлэлцэх гэж яарч буй нь хардлага төрүүлж байна. Бодвол эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ДЦС-3-ын осолтой холбоотой яаралтай шийдвэрлэх асуудал байгаа учир тендер зарлахгүй явахаар шийдсэн гэдэг хариултыг л өгөх байх. Хэрэв тийм бол УИХ-ын тогтоолоор ДЦС-3-ын асуудлыг дангаар нь оруулаад ирж болно. Гэтэл салбарын хуулинд оруулж байгаа нь гуя дагаад хүзүү гэдгийг үлгэр болох вий. УИХ-ын гишүүдэд мөн анхааруулж хэлье. Та бүхэн хуулийн төслийг анхааралтай сайн нягталж хараарай. Мөн бид нэг асуудлыг шийдэх гэж байна гээд бусад хууль тогтоомжуудаа уландаа гишгэж болохгүй” гэж онцлон хэллээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *