ОХУ-ын Челябинск хотод “Russian tour-2025” жүдо бөхийн тэмцээн болж өндөрлөлөө. Тус тэмцээнд манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч М.Бундмаагийн удирдлагад зургаан эмэгтэй тамирчин оролцохоор мордсон.
Тэгвэл 52кг-ын жинд О.Оюунчимэг алтан медаль, -48кг-ын жинд Ж.Ану-дарь, -70кг-ын жинд Д.Есүй нар тус тус хүрэл медаль хүртсэн амжилттайгаар тэмцээнээ өндөрлүүллээ.


Тамирчдын ур чадварыг нэмэгдүүлэх, тэдэнд урам өгөх зорилготой энэхүү тэмцээнээс медаль хүртсэн тамирчид 2025 оны арванхоёрдугаар сарын финалын барилдаанд урилгаар оролцоно. Дээрх зургаан тамирчнаас дөрөв нь хэдхэн хоногийн өмнө Унгарын Будапешт хотод болсон насанд хүрэгчдийн ДАШТ-д өрсөлдсөн билээ.