Үндэсний их баяр наадмын зохион байгуулалт, бэлтгэл ажлын талаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос мэдээлэл хийлээ. Энэ үеэр үндэсний баяр наадмын билет суудлаасаа хамаарч 100, 130,150 мянган төгрөгөөр борлуулагдах юм байна. Нээлт, хаалтын тоглолтын билетийг enaadam.mn ticket.mn сайтаар маргааш буюу 2025 07.02-ны 07 цагаас борлуулагдаж эхлэх аж. Мөн нээлтийн тоглолтыг орой нь давтаж тоглоно. Уг тоглолтын билетийн үнэ 80000 төгрөг гэдгийг албаны хүмүүс онцоллоо.
Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна
Мөн энэ жилийн улсын баяр наадамд 512 бөх барилдана. Бүртгэл долоодугаар сарын 9-нөөс эхэлнэ. 512 бөхөөс шөвгөрсөн 32 бөх, 16 сурын харваачаас допингийн шинжилгээ авна. Допингийн шинжилгээний хариуг богино хугацаанд гаргах тал дээр хариуцан ажиллаж байгаа талаар Бөхийн салбар хорооны дарга Н.Мягмар мэдээлэл өглөө.