Хөлбөмбөгчид гашуудаж байна


Өчигдөр хөлбөмбөгийн спортынхны төдийгүй Дэлхийн нийтэд Португалын шигшээ баг, Английн “Ливерпүүл” багийн довтлогч Диогу Жотагийн амь насаа алдсан тухай мэдээлэл сэтгэл сэрдхийлгэм үйл явдал боллоо.

Өдгөө дөнгөж 28 настай, туршлагатай ирээдүйтэй залуу тамирчин Жота амиа алдсанд хөлбөмбөгчид гашуудаж байна. Тэрээр өнгөрсөн зургадугаар сард Португалын шигшээ багийнхаа хамтаар “Үндэстнүүдийн лиг”-т түрүүлж, хоёр дахь цомоо өргөж, мөн 10 гаруй хоногийн өмнө хуримаа хийгээд байсан билээ. Автомашины осолд орж, дүүгийн хамт амиа алдсан түүнд Дэлхий нийтээр эмгэнэл илэрхийлж байна.  

Кристиано Роналдо: Ямар ч утга учир алга. Бид саяхан л шигшээ багтаа хамт тоглож байсан. Эхнэр, хүүхдүүдэд нь эмгэнэл илэрхийлье. Чамайг гэр бүлтэйгээ үргэлж хамт байхыг мэдэж байна. Тайван нойрсдоо Диого, Андре. Бид чамайг санан дурсах болно”

Лионел Месси: Тэрээр өөрийн инстаграм хуудастаа Испаниар “que en paz descans” QEPD буюу “тайван нойрсоорой” хэмээн бичжээ.

Ливерпүүлийн хөлбөмбөгчин Энди Робертсон: “Тэр үнэхээр сайн залуу байсан. Энэ мэдээнд итгэж чадахгүй байна. Сэтгэл минь маш их өвдөж байна. Бид салах ёс гүйцэтгэсэн гэдэгт итгэж чадахгүй байна”.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *