Б.Тулуй “SG Apes” багтаа дахин гурван жил хүчин зүтгэнэ


Монголын сагсанбөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн “SG Apes” өчигдөрхөн шинэ ахлах дасгалжуулагчаа олон нийтэд танилцуулсан.

Тэгвэл тус багийн тамирчин, довтлогч Б.Тулуй тамирчны гэрээгээ 3 жилээр сунгажээ. Түүний хувьд хурдтай, тэсрэлттэй тоглолтоороо багтаа том үүрэг гүйцэтгэдэг. Тиймдээ “SG Apes” хамгийн чухал тоглогчоо авч үлдэж, гэрээгээ сунгаад байна.

Б.Тулуй нь 2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд Монгол Улсын шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүнд дуудагдан улмаар Японы багтай тоглож туршлага хуримтлуулсан билээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *