Г.Занданшатар: Хариуцлагагүй ажилласан хэнд ч төрийн төмөр нүүрийг харуулна


Монгол Улсын Засгийн газраас шуурхай авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Ерөнхий сайд албан даалгавар гаргалаа. Тэрээр ард иргэдийн амьдралыг дээшлүүлэх ажлын байр бий болгоход анхаарах хэрэгтэй. Ямар ч эдийн засгийн өсөлт ард иргэдэд хүртээмжтэй байх ёстойг онцлов.

Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн албан хаагчдын гүйцэтгэлийн үнэлгээний дүнг байгууллага дотроо нээлттэй мэдээлж байхаар журамласан. Бүх төрийн нарийн бичгийн дарга нар үнэлээд, нээлттэй мэдээлж байх хэрэгтэй. Ингэвэл үнэлгээ багатай хүн тушаал дэвшээд, шагнаж урамшуулах асуудал ард түмний нүдэнд нээлттэй ил тод байна.

Хүний хөгжлийг дэмжинэ гээд том асуудал дэвшүүлсэн. Соёл, спорт аялал жуулчлалын яам соён гэгээрлийн ажлыг хийнэ. Аймшигтай гэмт хэргүүд гараад байгаа асуудлаар “Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо” байгуулж буй. Цаашдаа соён гэгээрүүлэх үндэсний хороог бий болгож ажиллах шаардлагатай. Энэ цаг мөчөөс эхлээд лиценз, бизнес, хулгай авлигал бүх асуудлыг таслан зогсоох ёстой. Хариуцлагагүй ажиллавал хэн буйгаа ч байсан хэн ч өмгөөлж хамгаалсан хатуу хариуцлага тооцно. Төрийн төмөр нүүрийг харуулж ажиллана. Үүнийг ойлгоно шүү. Ядарсанд ээлтэй, задарсныг засагладаг засаглал байна шүү” хэмээв.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *