УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр хаана. Тэгвэл Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр хуралдаж, Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.
Тодруулбал УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг тус байнгын хорооны даргаар улираан сонгохыг дэмжсэн байна.
Түүний хувьд 2016 оноос хойш гурван удаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж буй. 2022-2024 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга, 2024 оноос Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байгаа юм.
