Х.Баасанжаргал: Хувийн сургуулийн барилгад зарцуулсан хөрөнгөд татварын хөнгөлөлт эдлүүлэх асуудлыг таслан зогсоолоо


УИХ-ын хаврын отгон чуулган үргэлжилж байна. Чуулганы хуралдаанаар 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг хэлэлцсэн бөгөөд нийт гишүүдийн олонх уг хуулийн төслийг дэмжээгүй тул хууль санаачлагчид буцаахаар болжээ.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрээр энэхүү хуулийн төслийг дэмжихгүй гэдгээ илэрхийлж шүүмжилж байсан юм.

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал: Энэхүү хуулийн төслийг буцаасан нь төсвийн тодотголоор далимдуулж “хувийн сургуулийн барилгад зарцуулсан хөрөнгөд татварын хөнгөлөлт эдлүүлэх” асуудлыг таслан зогсоож буй үйлдэл юм. Үзэл баримтлал, үнэт зүйл, зарчимд тулгуурлан шийдвэр гаргасан гишүүддээ баярлалаа. Хүүхэд бүр үнэ төлбөргүй, гэрийнхээ ойролцоо сургуульд сурч, хоцрогдолгүй, чанартай боловсрол эзэмших боломжтой байхын төлөө төр зорилгоо тодорхойлж, бүх шатанд хэрэгжүүлэх нь чухал” гэв.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *