АНУ-д болж буй хөлбөмбөгийн клубүүдийн ДАШТ-ий хагас шигшээд өрсөлдөх багууд тодорч, эхний тоглолтоо хийлээ.
Хагас шигшээд шалгаран үлдсэн Английн “Челси” баг Бразилын “Флуминенсе” багийг 2:0 харьцаагаар хожсоноор аваргын төлөө тоглохоор тунаж үлдлээ.
Харин нөгөө талд Испанийн “Реал Мадрид” болон Францын “Пари Сен Жермен” багуудын тоглолт болно. Энэ тоглолтод хожсон баг клубүүдийн Дэлхийн аваргын төлөө “Челси”-тэй тоглох юм.
Аваргын төлөөх тоглолт долдугаар сарын 13-ны өдөр болно.
