Үерийн эрсдэлтэй бүсэд 1917 айл оршин сууж байна


Өнөөдрийн байдлаар үерийн эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр нийт 21 аймгийн 330 сумаас маш их эрсдэлтэй 19 сум байгаа бол нийслэлийн 7 дүүргийн нутаг дэвсгэрт үерийн эрсдэлтэй бүсэд 2174 байршилд 1917 айл өрхийн 7784 хүн ам байна.

Харин улсын хэмжээнд нийт 12 түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал суманд гарсан 2 түймрийг цурамд оруулж, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 5, Мандал суманд 4, Хүдэр суманд 1, Цагааннуур суманд 1 буюу нийт 11 ойн гал түймрийг унтраахаар ажиллаж байгаа талаар ОБЕГ-аас мэдээлэв.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *