“SG Apes” багийн ахлах дасгалжуулагчаар Бразилийн Хосе Нето ажиллана


Монголын сагсанбөмбөгийн холбооны 2024-2025 оны улиралын плэй оффын шат хүртэл өрсөлдсөн “SG Apes” баг шинэ дасгалжуулагчаа танилцууллаа.

Тус баг Бразилийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Хосе Нетотой хамтран ажиллахаар болсон бөгөөд багадаа гурван жилийн гэрээ байгуулсан гэх албан бус мэдээлэл байна.

Өдгөө 54 настай Хосе Нето нь 2005 оноос Бразилын эрэгтэй шигшээ багийн туслах дасгалжуулагчаар ажиллаж, 2014 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа Ерөнхий дасгалжуулагчаар томилогдсон байна. Ингээд 2019 оноос Бразилын эмэгтэй шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар ажиллаж байсан туршлагатай нэгэн юм.

Ийн “SG Apes” баг олон улсад нэртэй, туршлагатай дасгалжуулагчаар хүчээ зузаатгажээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *