Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна


Хүй 7 худагт хурдан морьдын уралдаан эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас өглөөний 05.00 цагаас эхлэн Улаанбаатар хотоос баруун тийш чиглэсэн замын хөдөлгөөнийг зохицуулан ажиллаж байна. Хүй 7 худагт тээврийн хэрэгслүүдэд зориулсан тусгай зогсоолууд бэлтгэсэн. Гэхдээ зогсоол бүрд нэвтрэх эрхийн бичигтэй байж орох эрх үүсэх юм. Зогсоолын багтаамж хязгаартай учраас зөвхөн зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүд нэвтрэх ёстойг мэдээгүй зарим зорчигчид зөвшөөрөл авалгүйгээр очоод буцах тохиолдол цөөнгүй гарчээ. Баяр наадмын үйл ажиллагаатай холбоотойгоор цагдаагийн байгууллагын алба хаагчид өндөржүүлсэн байдлын 1-р зэрэгт шилжин 24 цагаар ажиллаж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *