Тулгар Төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн баяр наадмын шүдлэнгийн уралдааны түрүү магнайд Төв аймгийн Заамар сумын харьяат, Монгол улсын алдарт уяач Ж.Түмэн-Өлзийгийн бор үрээ түрүүлсэн бол айргийн гурав, дөрөвт мөн аймгийн Заамар, Бүрэн сумын харьяат М.Энхтайваны хөх бор үрээ, Х.Улам-Өрнөхийн хээр үрээнүүд хурдаллаа.
Ийн Төв аймгийн 3 сумаас төрийн наадмын айраг, түрүү тодорлоо.
