Цагдаагийн 965 алба хаагч наадамчдын аюулгүй байдлыг ханган ажиллаж байна


Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадам эхэллээ.

Баяр, наадмын өдрүүдэд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчид “Хүй долоон худаг”-т гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр “Түр хүрээ” байгуулжээ. Ийн 965 алба хаагч хамгаалалт, зохицуулалт, явган болон мото, морьт эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажиллаж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *