Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан шандаст азарганы уралдаанд нийт 153 азарга бүртгүүлсэн ч 120 гаруй азарга шандас сорьсон юм.
Азарганы уралдаанд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат Монгол улсын алдарт уяач Искрагийн Золбоогийн хурдан халзан азарга түрүү магнайд хурдаллаа. Аман хүзүүнд Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Г.Бат-Эрдэнийн зээрд азарга орж түмэн олноо баясгалаа.
Түрүүлж айрагдсан морьд
- Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат И.Золбоогийн хурдан халзан азарга
- Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Г.Бат-Эрдэнийн зээрд
- Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уяач Д.Отгонлхагвын солонго хүрэн азарга
- Орхон аймаг Баян-Өндөр сумын харьяат Ч.Батжаргалын зээрэн азарга
- Өмнөговь аймгийн Цогтцэций сумын алдарт уяач Б.Тогтохын халзан азарга