Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн байгууллагад гэмт хэрэг зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсээр байна.
Тодруулбал баяр наадам тэмдэглэж байсан гэр бүлийн хамаарал бүхий иргэд ахуйн хүрээнд архидан согтуурсан үедээ нэгнийхээ амь насыг хөнөөсөн байна.
Мөн энэ сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт БНСУ-ын иргэн хэтэвчээ алдсан тухай дуудлага ирсэн бөгөөд тухайн иргэний картаар 3 удаагийн гүйлгээгээр 4 сая 500 мянган төгрөг хулгайлсан гэжээ. Тиймээс цагдаагийн байгууллагаас баярын өдрүүдэд сонор сэрэмжтэй байж, архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг анхарууллаа.
