Орон нутгийн замд 2 иргэн амь насаа алдаж, 5 иргэн гэмтжээ


Улаанбаатар хотоос 2 хоногийн хугацаанд 150,000 тээврийн хэрэгслээр иргэд орон нутагт зорчсон байна. Энэ хугацаанд зам тээврийн ослын улмаас 2 хүн амь насаа алдаж, 5 иргэн гэмтсэн талаарх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Тодруулбал тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт 2 автомашин мөргөлдөж 5 хүн гэмтжээ. Мөн Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт автомашин онхолдож зорчиж явсан 2 иргэн нас барсан гэх дуудлага мэдээлэл ирсэн бөгөөд мөрдөн шалгах ажилллагааг явуулж байна.

    


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *