Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны хоёрын даваа нэгийн даваа үргэлжилж байна.
Хоёрын даваанд улсын арслан Цэдэвийн Содномдорж, Баярсайханы Орхонбаяр нар хоёр давж тугаа тойрлоо.
Заан цолтой бөхчүүдээс Бердимуратын Серик, Мөнхсайханы Өсөхбаяр, Баярхүүгийн Бат-Өлзий, Баатархүүгийн Пүрэвсайхан, Доржийн Анар, Нэгдэлийн Жаргалбаяр нарын бөхчүүд хоёр давсан бол гарди цолтой бөхчүүдээс Өлзийтогтохын Бат-Орших, харцага Хүрэл-Очирын Гантулга нар мөн хоёр давлаа.


