Япон улсын эзэн хаан хатны хамт баяр наадмын нээлтийг үзэхээр Төв цэнгэлдэхэд мориллоо


Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-гийн төрийн айлчлал үргэлжилж байна.

Өнөөдөр Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Тулгар Төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн баяр наадмын нээлтийг үзэхээр Төв цэнгэлдэх хүрээлэнд морилон ирлээ.

Хүндэт зочдыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэгийн хамт хүндэтгэн угтан хүлээн авлаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *