Нийт нутгийн 58 хувь гантай байна


Бэлчээрийн ургамлын ургалтын байдал долдугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу, 42 хувьд хэвийн байна.

Тухайлбал, Баян-Өлгий, Увс, Төвийн зарим нутгаар, Ховд, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Дархан-Уул, Дундговь, Хэнтий, Сүхбаатарын ганц нэг сумын нутгаар муу, Говьсүмбэр, Архангайн нийт, Завхан, Хөвсгөл, Сүхбаатарын ихэнх, Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Булган, Сэлэнгэ, Төв, Өмнөговь, Дорноговь, Дорнодын зарим, Баян-Өлгий, Увс, Ховд, Дундговь, Хэнтийн цөөн сумдын нутгаар хэвийн, бусад нутгаар дунд байна.

Өнгөрсөн арав хоногт агаарын температур нийт нутгаар дунджийн орчим буюу түүнээс 1.1-4.7 градусаар дулаан, хур тунадас нийт нутгийн 70 гаруй хувьд дунджийн орчим буюу түүнээс ахиу, Орхоны нийт, Говь-Алтай, Хөвсгөл, Өмнөговь, Хэнтий, Дорноговь, Дорнод, Сүхбаатар ихэнх, Увс, Ховд, Завхан, Баянхонгорын зарим, Булган, Төв, Архангай, Өвөрхангай, Дундговийн цөөн сумдын нутгаар дунджаас ахиу орсон байна.

Эх сурвалж:ЦУОШГ


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *