Улсын хэмжээнд өнөөдөр байдлаар 8 ой, хээрийн түймэртэй байгаагаас Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Булган аймгийн Хутаг-Өндөр суманд гарсан 2 түймрийг цурамд оруулжээ.
Харин Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Шоргоолжны хүдэртийн хэц”, “Шоргоолжийн-Өндөр”, “Янгаахай”, Ерөө сумын “Агуйт”, Түшиг сумын “Хар горхи” гэдэг газарт гарсан 6 ойн гал түймрийг унтраахаар ажиллаж байна.
Түймрийн голомтод Онцгой байдлын байгууллага, орон нутгийн мэргэжлийн ангийн нийт 138 хүн, 12 автомашин, 1 нисдэг тэрэгтэйгээр үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Дээрх түймрүүдийн 4 нь өнөөдөр бүртгэгдсэн бөгөөд аялагч, амрагчдыг ой, хээрт явахдаа ил задгай гал түлэхгүй байж, сонор сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.