Монгол улсын сагсанбөмбөгийн эмэгтэй шигшээ баг Хятадын Шэньжэнь хотод болж буй “Азийн аварга шалгаруулах В дивизионий тэмцээн”-ий хасагдах шатны тоглолтоо өнөөдөр хийнэ. Манай баг энэ шатанд Казакстаны шигшээ багтай учраа таарсан.

Шигшээ баг хэсэгтээ нийт 3 тоглолт хийж 2 хожилтойгоор хасагдах шатанд шалгарсан билээ. Тодруулбал Тайландын шигшээ багийг 81:74 харьцаагаар хожиж, Ираны багт хожигдсон бол сүүлийн тоглолт болох Күүкийн арлуудын багийг 27 онооны зөрүүгээр хожсоноор ийн хасагдах шатанд шалгарсан юм.
