Дэлхийн оюутны спортын Зуны XXXII “Универсиад” наадам Германы Дуйсбург хотноо эхэллээ.
Энэ сарын 16-27-нд болох тус наадамд 114 орны оюутан тамирчид спортын 18 төрлөөр өрсөлдөх юм.

Харин Монгол Улсаас
-Байт харваа
-Волейбол, эмэгтэй баг
-Жүдо бөх
-Сагсан бөмбөг, эрэгтэй баг/ Хүлээх жагсаалтад байгаа/
-Сагсан бөмбөг 3х3 төрлийн эмэгтэй, эрэгтэй баг
-Таеквондо
-Хөнгөн атлетик
-Усанд сэлэлт
-Теннис
-Туялзуур сэлэм
-Ширээний теннис гэсэн спортын 11 төрөлд 150 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө.
Гэрэл зургийг Д.Нямбилэг ( Монголын спортын сэтгүүлчдийн холбоо)
