U16 насны шигшээ баг 9-р байрын төлөө тоглоно


Тайланд улсад болж буй U16 насны волейболын Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын шигшээ баг оролцож байгаа билээ.

О.Наранбаатар дасгалжуулагчийн удирдлагад өрсөлдөж буй шигшээ баг маргааш тэмцээний есдүгээр байрын төлөө тоглоно.

Тэд “С” хэсэгт Япон, Узбекистаны багт хожигдсон ч нэмэлт тоглолтод БНХАУ-ыг 3:0, Австралийг 3:0-ээр буулган авснаар есдүгээр байрын төлөө өрсөлдөх эрхтэй болсон юм. Азийн волейболын холбооноос зохион байгуулж буй энэ тэмцээнд нийт 16 орны баг өрсөлдөж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *