Монголын эмэгтэй шигшээ баг маргааш хүрэл медалийн төлөө тоглоно


БНХАУ-ын Шэнжэнд зохиогдож буй Азийн эмэгтэйчүүдийн цомын аварга шалгаруулах тэмцээнд манай улсын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг өчигдөр хагас шигшээд шалгарсан. Улмаар өнөөдөр Хятадын Тайванийн багтай тоглож 92:82-ын харьцаатай хожигдов. Ингэснээр маргааш Тайландын шигшээ багтай хүрэл медалийн төлөө тоглохоор боллоо.

Харин алтан медалийн төлөө Иран-Хятадын Тайванийн баг өрсөлдөнө.

Азийн цомын “FIBA Women’s Asia Cup 2025 Division B” тэмцээнд Монгол Улсын эмэгтэй шигшээ баг түүхэндээ анх удаа шилдэг дөрөвт шалгарч үлдээд байгаа юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *