Дэлхийн оюутны их наадам Герман улсад үргэлжилж байна. Наадмын волейболын төрөлд өрсөлдөж буй Монголын оюутны шигшээ “Дархан Могулс” баг Энэтхэгийн оюутны шигшээ багийг 3:1 харьцаагаар хожлоо.
Оюутны шигшээ баг 2021 оны Дэлхийн оюутны универсиад наадмын аварга БНХАУ болон энэ жилийн наадмыг зохион байгуулагч ХБНГУ-ын багт тус тус хожигдсон. Харин Аргентин болон Энэтхэгийн багуудыг хожсоноор 2 хожил, 2 хожигдолтой тэмцээнээ үргэлжлүүлж байна.
Тэд маргааш 9-12 байрын төлөө АНУ-ын оюутны шигшээ багтай тоглох юм.



