Монголын хөлбөмбөгийн Дээд Лигийн 2024/2025 оны улиралд нийт 10 баг оролцож, 132 тоглолт зохион байгуулснаар аваргуудаа тодрууллаа.
Дээд лигийн аваргаар “СП Фалконс” клуб шалгарч алтан цом өргөсөн бол мөнгөн медалийг “Хангарьд” клуб, хүрэл медалийн эздээр “ЭФ СИ Улаанбаатар клуб” тодорлоо.
Монголын Дээд Лигийн 2024/2025 оны шилдгүүд
Тэмцээний хамгийн шилдэг шүүгчээр AFC Elite шүүгч Болдын Хаш-Эрдэнэ шалгарсан бол хамгийн цэвэр тоглолттой багаар “Брера-Илч” клуб тодорчээ. Тус клуб хамгийн цөөхөн шар, улаан хуудас авсан багаар тодорсон байна.
ШИЛДЭГ ХААЛГАЧИД
Шилдэг хаалгачийн шагналыг “СП Фалконс” клубын хаалгач Х.Цэнгүүн мөн “Хангарьд” клубын хаалгач П.Баярцэнгэл нар хүртсэн байна.
ШИЛДЭГ ТОГЛОГЧИД
Шилдэг хагас хамгаалагчийн шагналыг “СП Фалконс” клубын тоглогч Алконс Андре Фэррэйра (11 гоол, 12 ассист) гардан авсан бол шилдэг довтлогчийн шагналыг “СП Фалконс” багийн тоглогч Мягмарын Батхишиг (32 гоол) хүртэв.



МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ДЭЭД ЛИГИЙН 2024/2025-ИЙН ШИЛДЭГ 10 БАГ
1. СП Фалконс (Аварга)
2. Хангарьд (Мөнгөн медаль)
3. ЭФ СИ Улаанбаатар (Хүрэл медаль)
4. Дэрэн
5. Бишрэлт-Хоромхон
6. Ховдын Хүлэгүүд
7. Хантерс
8. Эрчим
9. Төв Азарганууд
10. Брера-Илч
