ОХУ-ын Москва хотод жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ИДОЛ” Олон Улсын циркийн жүжигчдийн фестивалиас Монгол Улсын циркийн уран бүтээлчид мөнгөн цом хүртжээ.
Дэлхийн 20 гаруй орны 190 гаруй циркчид энэ жилийн фестивиалд өрсөлдсөнөөс Т.Номуунбаатар ахлагчтай Циркийн хөгжлийн төвийн жүжигчид ийн “Мөнгөн Идол” шагналын эзэд болсон байна.
“ИДОЛ” фестивалийг анх 2013 онд зохион байгуулж эхэлсэн бөгөөд дэлхийн шилдэг циркийн үзүүлбэрүүдийг нэг дор цуглуулдаг нэр хүндтэй уралдаан юм.