НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол нөгөөдөр буюу энэ сарын 23-нд 13.00 цагт ибаримт аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна. Иргэн та 2025 оны зургадугаар сарын 1-нээс 30-ны хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа бүртгүүлж, сугалаандаа хамрагдана уу.
Сугалааны урамшуулалд:
- 3 орон таарвал/30,000-60,000 төгрөг/
- 4 орон таарвал /40,000-100,000/
- 5 орон таарвал /60,000-500,000 төгрөг/
- 6 орон таарвал /100,000- 5 сая төгрөг/
- 7 орон таарвал /500,000- 10 сая/
- 8 орон таарвал 5-30 сая төгрөгхийн урамшуулал авах юм.