Сагсанбөмбөгийн шигшээ баг 2027 оны ААШТ-д шууд оролцоно


БНХАУ-ын Шеньжень хотноо сагсанбөмбөгийн ААШТ-ий “В” дивизионы тэмцээн болж өндөрлөлөө. Тус тэмцээнд өрсөлдсөн Монгол улсын шигшээ баг дөрөвдүгээр байр эзэлсэн түүхэн амжилт гаргаад байна.

Тэд хүрэл медалийн төлөө Тайландын багтай тоглож ердөө зургаан онооны зөрүүгээр хожигдсон. Ийн “В” дивизионы аваргаар Тайванийн шигшээ баг тодорч улмаар 2027 онд болох ААШТ-ий “А” дивизион руу дэвших эрхтэй болсон.

Харин манай шигшээ баг хагас шигшээд Тайваний багтай тоглож хожигдсон, мөн 4-дүгээр байр эзэлсэн амжилтаар 2027 оны ААШТ-ий “В” дивизионы урьдчилсан шатанд тоглохгүйгээр шууд оролцох эрхтэй боллоо.

Шигшээ багийн охидууд “В” хэсэгт Күүкийн Арал, Тайландын шигшээ багийг хожиж, Ираны багт хожигдсон юм. Улмаар шөвгийн наймд Казахстаныг хожиж хагас шигшээд үлдсэн ч Тайванийн шигшээ багт хожигдож, хүрэл медалийн төлөө тоглосон билээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *