Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол өнөөдрийн байдлаар 12 592 болоод байна. Одоогийн байдлаар уг өвчнөөс болж 268 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрээрээ 162 хүн эмчилгээ хийж байгаа юм. Эмнэлэгт эмчлүүлж байгаа хүмүүсийн 3 нь нэн хүнд байгаа бол 14 хүн хүндэвтэр байгааг ХӨСҮТ-ээс мэдэгджээ. Улаанбурханы халдвар авагсдын хамгийн олонх хувийг 10-14 насныхан эзэлж байгаа бөгөөд 0-4 насны багачуудын тоо 2720-д хүрээд байгаа нь мөн анхаарал татаж байна. Харин 50-иас дээш насны 24 тохиолдол байгаа аж.
