Универсиад: Туялзуур сэлмийн тамирчид багийн төрөлд өрсөлдөнө


ХБНГУ-ын Эссэн хотноо болж буй Дэлхийн оюутны Универсад наадмын туялзуур сэлмийн төрөлд Монгол Улсаас У.Мөнххасар (ЛТ Фенсинг клуб) М.Хүслэн (ЛТ Фенсинг клуб) Г.Сумъяабалдан (УБ Фенсинг клуб) нар оролцож байгаа билээ.

М.Хүслэн хэсэгтээ Австрали, Сингапур болон Шинэ Зеландийн сэлэмчдийг ялсан бол У.Мөнххасар Саудын Араб, Украины тамирчдыг ялж тус тус хэсгээсээ шалгарсан. Ингээд хасагдах шатанд М.Хүслэн Израилийн тамирчинтай оноолт таарч 1 онооны зөрүүгээр буюу 15:14 харьцаагаар ялагдсан бол У. Мөнххасар Унгар сэлэмчинд ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.

Манай сэлэмчид өнөөдөр багийн төрөлд өрсөлдөнө.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *