Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн тушаал гаргаж, Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирлаар Монгол Улсын хүний гавьяат эмч Ц.Батболдыг томилжээ.Ц.Батболд нь клиникийн профессор, эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх зэргийн эмч бөгөөд 2008-2016 онд ХСҮТ-ийн эмэгтэйчүүдийн мэс заслын тасагт эмч, 2016 оноос Амгалан амаржих газрын захирлын албан тушаалуудыг тус тус хашиж байсан аж.Өмнөх сайд Т.Мөнхсайхан өнгөрсөн тавдугаар сард ХСҮТ-ийн Ерөнхий захирал Н.Эрдэнэхүүг үүрэгт ажлаас нь чөлөөлж, М.Адилсайханыг захирлаар томилсон байдаг. Тэгвэл хоёр сарын дараа дахин ХСҮТ-ийн захирлыг шинээр томиллоо.Улсын эмнэлгүүдийн даргыг Эрүүл мэнд сайд тушаал гаргаж томилдог бөгөөд хамгийн өндөр ачаалалтай ажилладаг ХСҮТ жилийн хугацаанд гурван даргын нүүр үзэж байна.
ХСҮТ-ийн захирлаар Ц.Батболдыг томилжээ
